Өглөөний мэнд! Амралтын өдрийн өглөөг SAT I-д хэрхэн бэлдэх талаарх зөвлөгөөгөөр эхлүүлэхээр шийдлээ. Өмнөх нийтлэлд IELTS-д хэрхэн бэлдэх талаар бичих болно оо гэж амлаж байсан ч одоогийн байдлаар интернет болон цахим ертөнцөд IELTS-д бэлдсэн хувь хүний туршлага зөвлөгөөнүүд их байгаа ч SAT I, SAT subject test, Common App, тэтгэлэг гэх мэт зүйлсийн талаарх мэдээлэл бага байгааг харгалзан үзээд ийнхүү өөрийн SAT I бэлдсэн туршлагаасаа хуваалцаж байна.
SAT-ийн шалгалт гэж юу вэ?
SAT буюу /Scholastic Assessment Test/ нь Америкийн их дээд сургуульд бакалаврийн түвшинд элсэх хүсэлтэй бүхий л ахлах ангийн сурагчдаас авдаг шалгалт бөгөөд манай ЭЕШ-тэй төстэй гэж хэлж болно оо. Хамгийн анх 1926 онд цэргүүдийн IQ шалгах зорилгоор ашигладаг байсан бол 1933 онд Харвардын захирал коллежид элсэн орж байгаа сурагчдадаа тэтгэлэг өгөхийн тулд энэхүү шалгалтыг ашиглаж эхэлснээр их алдартай болсон. 1940-өөд оноос эхлээд коллеж болон их сургуульд элсэн сурахыг хүссэн бүх Америк хүүхдүүд өгдөг болсон ба SAT нь 2016 онд ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяараа маш өргөнөөр энэхүү шалгалтыг авсаар байна аа. Ерөнхийдөө SAT нь 4 үндсэн хэсэгтэй бөгөөд READING, WRITING&LANGUAGE,MATH, ESSAY гэсэн хэсгүүдээс тогтоно оо. Reading&Writing 200–800 оноогоор үнэлэгдэх бол бол Math нь ч гэсэн ЭЕШ шиг 200–800 оноогоор дүгнэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр хоосон цаас өглөө гэж бодоход 400 оноо авнаа гэсэн үг юм даа. Essay ерөнхийдөө optional гэж үздэг бөгөөд хэрвээ эсээтэй хамт шалгалтаа өгвөл 3 цаг 50 минут эсээгүй бол 3 цаг авдаг. Цөөхөн хэдхэн сургуулиуд л эсээг шаарддаг учраас сургуулиа судлаад шийдээрэй.Жил болгон Монголд 3,5,6,10,11,12 сард авдаг бөгөөд сарын сүүлээр маш хурдан суудал дүүрдэг учраас аль болох хавар өгчихвөл зүгээр.
Хэн SAT өгөх хэрэгтэй вэ?
Мэдээж л нөгөө тэтгэлэг горилогчид л байж таараа шүү дээ. Хүмүүсийн дунд ялангуяа 10 жилийнхний дунд IELTS&TOEFL-ийн оноотой бол Америк явна гэсэн хэвшмэл ойлголт байдаг гэтэл тэдгээр шалгалтууд чинь чамайг зүгээр л англи хэлээр хангалттай түвшинд ярьж ойлголцож чадна аа гэдгийг чинь л батлах болохоос чиний жинхэнэ ур чадвар потенциалийг чинь харуулж чадахгүй шүү дээ. Тиймээс үнээхээр л тэтгэлэг авахыг хүсэж байвал ядаж тэр орны хүүхдүүдийн дайнд байх хэрэгтэй гэсэн үг. Би ер нь юунаасаа дутдаг юм гээд л дайраад үзэж тарах хэрэгтэй дээ.
Нээрээ SAT талаар түй ч мэдлэггүй бол энэ номыг туршаад үзээрэй.
За үг ихдэж үхэр холдлоо ингээд зөвлөгөөрүүгээ орцгооё оо.
Reading
Энэ хэсэг дээр та нилээн их чармайлт хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно доо. IELTS&TOEFL-ийг бодвол эхүүд нь ерөнхийдөө хүнд үг хэллэгний хувьд одоо огт ашиглагддагүй 19 зууны уран зохиолууд дээрх үг хэллэг явж байх жишээний бас дээр нь шинжлэх ухаан сансар огторгуй бүхий л ертөнцийн талаарх article-уудын зарим хэсгээс оруулчихсан ч байдаг. Reading нь 65 минут үргэлжилдэг ба ихэвчлэн 5–6 эх орж ирдэг бөгөөд эхний эх нь заавал алдартай уран зохиолын хэсэг байдаг бол дараагийнх нь 1–2 scientific articles байдаг харин сүүлрүүгээ 2 эхээс бүрдсэн түүхийн эх орж ирдэг шүү. Нийт 52 асуулттай ч 5–6 эхийн 1–2 эх нь 11 асуулттай байдаг тиймээс энэ хэсэг дээр мэдлэг чухал ч асуултанд хэрхэн хурдан зөв хариулах вэ гэдэг л бүр илүү чухал болж ирдэг. Анхандаа 1 цагийн дотор бол чадна ш дээ гэж би боддог байсан ч цагаа тулаад ирэхээр эхээ хэдэн удаа уншаад ч ойлгодоггүй үе ирдэг тийм учраас өөрт тохирох цагын менежментийн төлөвлөгөө гаргаж аваарай.
Миний хувьд эхлээд ямар article номноос эхийг авсныг / the passage is adopted/ гэдэг хэсгээс уншаад ерөнхийдөө юуны тухай эх болохыг таамагладаг. Дээрх case дээр бол sleep research тухай гэхээр шинжлэх ухааны талаар байх нь.
За тэгээд үргэжлүүлээд асуултуудруугаа ороод key word уудыг тэмдэглэнэ ээ. Гол санааг асуусан асуулт ихэвчлэн эхэнд байдаг бол тэдээс тэдгээр мөрөн дэхь тэр үг ямар учиртай вэ яагаад зохиолч энийг энд оруулсан бэ гэх мэт маш их задалж үг бүрийн утга учир дээр ажиллах шаардлага гардаг асуултууд олон байдаг шүү. Шинжлэх ухааны зарим эх дээр графикаас мэдээллийг уншаад тайлбарлах график болон эхийн харилцан холбоо бас тайлбарлах асуултууд байдаг.
Reading Prep
Миний хувьд шалгалт өгч байх үед GAP YEAR авсан байсан учир нилээн завтай байсан тийм учраас өдөр болгон 3–4 цагийг дасгал ажлын эхүүд дээр ажиллаж алдаагаа засах маркаар өнгөөрөөдөг байсан.
Энэ сайтаас reading хээ материалыг хэвлээд хийдэг байсан. SAT цаасаар авдаг учир анхнаасаа цаасан дээр хийгээд сурчих хэрэгтэй. Мөн харандаа ашигладаг учир дасгал ажил ажиллахадаа дандаа харандаа ашигллаж байгаарай. Мөн https://www.khanacademy.org/ бол тэдгээр хүнд үед миний хамгийн сайн найз байж надад маш их тусалсан анд нөхөр минь. Бүх хичээл видео нь үнэгүй бөгөөд дахин дахин ажилласаар ямар их сайжирдаг гээч. Цаг алдалгүй хаяг нээгээд одооноос бэлдэж эхлээрэй. Хэрвээ жоохон trick энтр мэдмээр байвал
Энэ channel ганц SAT гэлтгүй college prep essay гээд бүгдэд нь маш гоё зөвлөгөө өгдөг тиймээс нэг зочлочиход гэмгүй.
За мөн амжилт гаргий л гэвэл сүүлийн үеийн мэдээллүүдийг цаг алдалгүй авч мэдэхгүй чадахгүй юмаа зорилго нэгтнүүдээсээ тэр дор нь асууж байх хэрэгтэй. Харин Монголд тиймэрхүү group page их ховор юм шиг санагддаг. Тиймээс би хайж хайж энэ group ийг олсоон.
Энэ группд олон улсын SATд бэлддэг маш олон хүүхдүүд байдаг бөгөөд өөрсдийнхөө туршлагаас хайр хамгүй хуваалцсан олон постууд байдаг юм байна лээ.
https://www.reddit.com/r/Sat/comments/cufsxg/all_qas_tests_and_scoring/
Мөн хамгийн гоё нь өмнө нь авч байсан SAT test-ийн материулууд энд татаж авахаар үнэгүй байдаг шүү. Тэндээс хэвлээд л цагтай хийгээ л байх хэрэгтэй.
Writing& Language
35 минутанд 44 асуултанд хариулдаг бөгөөд 4 эх тус бүр 11 асуулттай гэсэн үг. Асуултууд маш олон төрөл бөгөөд жишээлбэл өгүүлбэрийг зөв байранд оруулах, synonym олох дүрмийн алдаа засах гэх мэт.
Энэ хэсэг дээр миний хувьд хамгийн best нь khan academy байсан маш олон дасгал ажилтай бөгөөд асуултын төрөл бүр дээр нэг бүрчлэн ажиллаж их алдаж байгаа хэсгээ сайжруулах боломж өндөр.
Reading+Writing&Language нийлээд 800 оноо шүү. Оноогоо дүгнэхдээ энэ хүснэгтийг ашиглаарай.
Ганц дүрэм сайтай байгаад давчих хэсэг биш учраас khan academy хангалтгүй санагдвал энэ номыг зөвлөе. Маш олон хүүхдүүд энэ номноос бэлдээд хүссэн оноогоо авч байсан юм шүү. Үнэтэй санагдвал хүний хэрэглэж байсныг ч авч болно шүү дээ. Ер нь жоохон мөнгө зарахгүйгээр бүх юмыг үнэгүй юмаар болгоно гэдэг өөрөө их учир дутагдалтай. Зөв цагтаа зөв зүйлд зарцуулсан мөнгө эргээд чамд ямар их хэрэг болдог гээч ялангуяа номонд. Бүүр болохгүй бол зарчихгүй юу.
Math
Энэ хэсэг нь дотроо хоёр хуваагдах ба тооны машинтай тооны машингүй гэсэн хэсгүүдтэй. Эхнийх нь 25 минутанд 15 multiple 5 задгай даалгаварт тооны машин ашиглахгүйгээр хариулна. Энэ хэсэг бол ерөнхийдөө амархан дөө ихэвчлэн алгебрийн үйлдлүүд л их байдаг юм. Гэхдээ цагтаа амжиж бүгдэд нь зөв хариулна гэдэг нь бас нэг өөр асуудал юм. Харин дараагийнх нь 55 минутанд 30 multiple 8 задгай асуултанд хариулна. Аан энэ хэсэгт янзын бүрий л бодлогууд байна харин задгай даалгаврууд нь дор хаяж нэг гоеметрийн бодлого ордог шүү. Тэгэхээр ерөнхийдөө 10 жилийн математикийн бүх сэдвээ хөнгөн гүйлгээд харчих хэрэгтэй. Мэдээж тооны машин ашиглаж болох учраас их тоог толгойндоо нэмж хасаж цаг алдах хэрэггүй. Гэхдээ зарим хүүхдүүд хэтэрхий амархан үйлдэл дээр хүртэл тооны машин ашигласнаас болж цаг их алддаг учраас цээжэээр бодохдоо сайн бол тооны машинаа ашиглах гэж яараад хэрэггүй. Энэ үед маш хурдан хариулж дуусгаад шалгах бол хамгийн чухал шат юм шүү.Бодлого хичнээн амархан байсан ч санамсаргүй алдааг хүн гаргадаг шүү дээ. |Харин ганц алдаа ямар ихээр нийт авах оноонд чинь нөлөөлөхийг чи мэдэхгүй шүү дээ. Ерөнхийдөө тэр өдөр дэлхий даяар өгсөн хүүхдүүдийн нийт математикийн хэсэг дээр авсан оноог дундажлаж үзээд сайн оноо авсан хүүхдүүд их байвал тэгээ л нэг алдааны үнэлэмж ихсээд ирнэ гэсэн үг.Нэг удаа бүр нэг алдахад 30–40оноо хасах ч үе байдаг. Яг ЭЕШ шиг байгааз.
Math Prep
Энэ хэсэг дээр мате суурьтай хүүхдүүд торохгүй давна даа зүгээр хэдэн нэр томьёо цээжлээд л бол оо гэсэн бодолтой би анх бэлдэж байлаа. Миний хувьд 10 жилээ тооны сонгоны анги төгссөн ч эхэндээ жаахан хэцүү л байсан. 800/500 авч л эхэлж байлаа шүү дээ хахаха үнэн хайнга л хийсэн л дээ. Эндээс юу гэж ойлгож болох вэ гэхээр юуг ч бүү жижиг гэж бас юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй утга учиртай тиймээс худлаа томроод байлгүй бүх жижиг деталь болгоныг ойлгож үнэн сэтгэлээсээ хичээнгүйлэн бэлдээрэй. Гагцхүү чин хөдөлмөр л хүнийг амжилтын оргилд хүргэдэг юм шүү! Миний хувьд эхлээд тестээ цагтай хийгээд дуусангуутаа цаг тавиад шууд хариуных нь тайлбарыг нь харалгүй өөрөө эхлээд алдсан хэсгүүдээ оролддог байсан энэ маань ч намайг хүссэн оноогооо авахад гол хөшүүрэг болжээ гэж боддог. Тэгээд бүр чадахгүй байвал тайлбарыг нь уншаад алдсан бүх бодлогоо хайчилж аваад нэг дэвтэр дээр наадаг байсан. Тэгээд 2–3 долоо дараа дахиж сөхөж хараад хийдэг байсан. Бүүр нэг төрлийн бодлого дээр ахин дахин алдаад байвал нөгөө хайчилж наасан бодлогуудтай дэвтрээ сөхөөд тийм бодлогуудыг хайгаад бодоод байвал яаж бодох ерөнхий аргыг нь сурчихдаг.
Мөн шалгалтан дээр math formula хамт байдаг учраас нэг их томьёо цээжлээд хэрэггүй бодохыг аргыг нь л олчих.
За хэрэг болох хэдэн сайт channel оруулий.
- https://thecollegepanda.com/categories/sat-math/ энд бас хөөрхөн хөөрхөн арга техник дасгал ажилууд байдаг ба энэний гаргасан номыг хүмүүс их сайн гэдэг юм байна лээ шүү.
2. https://www.youtube.com/channel/UCbQoCpvYRYRkRRvsObOPHaA/about
Энэ Рожер гээд багш төлөв царайлчаад их гоё ойлгомжтой тайлбарладаг шүү яг нөгөө practice test дээр тайлбар хийдэг болхоор хөөрхөн2 цаг хэмнэсэн хялбар бодох аргуудыг зааж өгдөг.
3. ангийнхаа нэг гавал толгойтыг ууг нь сугдаад авчихьал зүгээр ш дээ эцсийн эцэст хэл нь өөр ч мате л бол мате шүү дээ. Би л лав тэгсэн. Гэхдээ хүний хөдөлмөрийг мөлжих муухай учраас найзыгаа баярлуулаад цуглуулсан жаахан мөнгөөнөөсөө гоё юм аваад өгчих хэрэгтэй. За тэгээд сэтгэл байвал болдог л юм даа.
Essay
Эсээ нь 50 минут үргэжилдэг бөгөөд ерөнхийдөө нэг эхийг уншаад шүүмжлэн бичих юм даа. Онооны хувьд уншлага, анализ, бичих 3 дээр тус бүр 4 оноотой тэгэхээр нийт 12 оноотой гэсэн үг.Гэхдээ шүүмжлэнээ гэдэг нь учиргүй буруушаах биш үндэслэлтэйгээр задлан тайлбарлах ч явдал бас мөн юм шүү. Миний мэдэх юм энэ хэсэгт өчүүхэн тул та бүхэн өөрөө судлан мэдээрэй.
SAT I-д хэрхэн бүртгүүлэх& оноогоо харах
College Board дээр хаяг үүсгээд SAT хэсэг рүү орон бүртгүүлнэ ээ. Үнэ хөлсний хувьд Монгол мөнгөөр 300'000 орчим шүү. Одоо доллар өсөөд илүү үнэтэй болсон байж мэднэ ээ. Шалгалт өгснөөс хойш 13 хоногийн дараа online аар хариугаа харж болно. Харин түүнээс 3 өдрийн дараа эсээний хариу мөн түүнээс 12 өдрийн дараа чиний үнэгүй сонголтоор сонгосон 4 сургуульд чиний оноо очсон байх болно. Хэд хэдэн удаа шалгалт өгвөл хэсэг тус бүр дээр авсан хамгийн сайн оноонуудаа нэгтгээд сургуулиуд руу бас явуулж болдог шүү.
За ингээд л болоо доо нээрээ шалгалт авдаг газруудаас EDX аягүй хариуцлагатай санагдсаны үндсэн дээр тэнд өгсөн. Маш их таалагдсан сайн зохион байгуулалта хариуцлагатайн байна лээ.
Та бүхний цаг хугацааг хэмнэж чадсан гэдэгт найдаж байна! Амжилт!
Дараагийнхаа нийтлэлээрээ алдарт Common App тухай байх болно оо.